МХХМГХ-ны УАШТ 2016.05.12нд Багахангай дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын аварга шалгаруулах тэмцээн 2016.05.12нд Багахангай дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Онцгой байдлын Ерөнхий газар, Багахангай дүүрэг, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Од клуб, Үсрэлт XX зуун клуб, Акелес клуб, ЗХ-310 анги, ЗХ-311анги, ЗХ-150 анги, Мон-Алиус, Аварга дээд сургууль, Хууль сахиулахын Их сургууль зэрэг 20 гаруй байгууллагын 500 гаруй тамирчид оролцлоо.

Мөн энэ үеэр шагналын хур бууж
– Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн Алдар одон”-гоор Багахангай дүүргийн Засаг дарга МХХМГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбаяр,
– МХХМГХ-ны “Хүндэт медаль”-аар ахмад тамирчин Б.Батмөнх, Г.Оргодол, Ж.Энхтайван,
– Холбооны шигшээ багийн тамирчин, 50км-ийн рекордч Г.Хишигсайхан Спортын мастерын цол тэмдэгээ гардан авлаа.
-50км зайг 3:59:45 гүйж Спортын дэд мастерийн болзол биелүүлсэн С.Санжидмаад баяр хүргэе.
Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар, Ай Си Ай Си ХХК, Том-Амжилт ХХК-ны хамт олонд баярлаж талахрсанаа илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2020/01/Untitled-1.png);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}