Image module

Мэндчилгээ

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны хамт олон үйл ажиллагааны түүхэн хугацаанд улс эх орныххоо нэр алдрыг тив дэлхийд цууриатуулан, монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд таниулах, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө бүх нийтийн гүйлтүүдийг санаачлан зохион байгуулж, марафон гүйлтийн спортыг хөгжүүлэх олон талт арга хэмжээнүүдийг тухайн үеийн цаг нөхцөлд уялдуулан зохион байгуулсаар ирлээ.

Спортын төлөө гэсэн сайхан сэтгэлийн нэгэн үзүүрт та бидний зорилго нэгдэн, та бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, өөр өөрийгөө ялан дийлэх энэ хүнд спортын төлөө, байгалийн давагдашгүй хүчин зүйлс, цаг агаарын хүнд нөхцөлд цаг зав гарган ажилласан багш дасгалжуулагчид, шүүгчид, тамирчид, ивээн тэтгэгч, хөгжөөн дэмжигчид нартаа баярлаж талархсанаа илэрхийлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал бөгөөд нарийн бичгийн дарга

С. Өнөрбаяр