2010 оноос хойш жил бүр хамтран ажиллаж байгаа Багахангай дүүрэг нь Холбооны “2018 оны шилдэг дэмжигч байгууллага”-аар шалгарсан тул ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц-д Цом, өргөмжлөлийг нь гардуулж өглөө.
Энэ жил Багахангай дүүргийн 30 жилийн ой тохиож байгааг холбогдуулан “Багахангай марафон” Өсвөр үе, Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 5 сарын 31-нд болно.
Холбооны ЕНБД С.Өнөрбаяр, Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц нар хэт холын марафон гүйлтийн хөгжил, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийн талаар санал солилцлоо.