Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С. Өнөрбаярын хамт П. Отгонбаатар(МХХМГХ шигшээ багийн тамирчин), З. Нина(МХХМГХ шигшээ багийн тамирчин), Ч. Наранцацрал(Булган аймаг), Ж. Батцоож(Аварга дээд сургууль) нар Хятад улсын Фошан хотод 2017 оны 11 сарын 4-5ны хооронд зохиогдох “Xiqiao Mountain International Ultra Marathon 2017” 24 цагийн А зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр Хятад улсыг зорьлоо.
Энэхүү тэмцээнээр тамирчид маань 24 цагийн тэмцээнд оролцож туршлага судлах, Монгол улсынхаа үндэсний рекорд амжилтуудыг ахиулах эрхэм зорилгыг өвөртлөн эх орноосоо мордож байна.
Тамирчиддаа ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс амжилт хүсье.