“Өөрийгөө ялах”12-24 цагийн гүйлтийн залуучууд, ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад хэт холын марафон гүйлтийн спортыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, гүйлт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тэсвэр тэвчээр хатуужил дотоод нөөц боломжтой тамирчдыг нээх зорилгоор ННБТСХ, МХХМГХ, Шри Чинмойн Марафоны баг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран 2017.08.19-20 хооронд “Өөрийгөө ялах” 12-24 цагийн гүйлтийн залуучууд, ахмадын УАШТ-ийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн 20-34, 35-49, 50 -аас дээш 3 насны ангилалаар явагдаж 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан гүйгчид нь ялагч боллоо. 19 байгууллагын /Алдар спорт хороо, ОБЕГ аврагч спорт хороо, Хөвсгөл, Орхон, Увс, Говь-Алтай, Дархан-Уул, Булган, Өмнөговь аймаг, БГД, ХУД, БЗД, Цагдаагийн архив, УБТЗ Замын 2-р анги, Үсрэлт XXI зуун клуб, Од клуб, ШЧМБ, Отгонтэнгэр сургууль, Шандас Дожо клуб/ 100 гаруй тамирчид 1км-ийн тойрог замаар уралдаж аваргууд тодорлоо.
2014 оноос эхлэн олон улсын холбооны стандартын дагуу залуучууд болон мастеруудын ангилалд цол зэргийн нормативыг боловсруулж баталгаажуулсанаар тамирчдын хөдөлмөрийг үнэлэх томоохон үзүүлэлтийн нэг болж тэмцээнд оролцож өөрийгөө ялах тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.
24-н цагийн турш хянаж, биеийн эрүүл мэндийг байдлыг эмч нар тогтмол үзэж, массажаар үйлчилсэн тамирчдын амжилтанд ихээхэн нөлөөллөө. Гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх зорилгоор 4 цагт тутамд халуун хоол тэжээлээр гүйгчдэд тогтмол үйлчиллээ. Тэмцээний турш орсон хүйтэн усархаг бороог үл ажран замаа дуусгаж тэсвэр тэвчээрийн дээдийг харуулсан бүх тамирчидаараа бахархаж байна.
24 цагийн турш нойр хоолоо хасан хөгжөөн дэмжиж хамт байсан гэр бүл, найз нөхдөд нь холбооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Тэмцээний дүн:
12 цагийн гүйлтийн эрэгтэй
20-34 насны ангилалд:
Г.Бат-Эрдэнэ БЗД 109км I байр
П.Отгонбаатар ОБЕГ-Аврагч спорт хороо 104км II байр
Б.Түмэнбаяр ОБЕГ-Аврагч спорт хороо 97 км III байр
35-49 насны ангилалд:
Г.Амарсанаа БЗД ХСИС 97 км I байр
Д.Тэмүүжин ОБЕГ-Аврагч спорт хороо 91 км II байр
Т.Лхагвасүрэн УБТЗ Замын II анги 91 км III байр
50-аас дээш насны ангилалд:
С.Ганбаатар Орхон аймаг 97 км I байр
Д.Ганбат ХУД G shop 93 км II байр
Д.Бадрах Дархан-Уул аймаг, ШЧМБ 92 км III байр
12 цагийн гүйлтийн эмэгтэй
20-34 насны ангилалд:
Ж.Батцоож ОБЕГ-Аврагч спорт хороо 95 км I байр
Х.Уянга Отгонтэнгэр их сургууль 74 км II байр
М.Ууганцэцэг БЗД 61км III байр
35-49 насны ангилалд:
Ч.Наранцацрал Булган аймаг 103 км I байр
Ю.Туяа ОБЕГ-Аврагч спорт хороо /ЗХ-310-р анги/ 80 км II байр
М.Эрдэнэчимэг БЗД 56 км III байр
50-аас дээш насны ангилалд:
Ч.Пагмасүрэн Орхон-Уул аймаг, ОБЕГ 75 км I байр
Л.Цэцэгдэлгэр БЗД 72 км II байр
Т.Оюунцэцэг БГД, ОБЕГ 72 км III байр
24 цагийн гүйлтийн эрэгтэй
20-34 насны ангилалд:
И.Гэрэлт- Од ОБЕГ-Аврах спорт хороо 163 км I байр
Р.Эрдэнэ- Оргил БЗД 154 км II байр
Р.Мөнхсайхан БЗД 115 км III байр
35-49 насны ангилалд:
Х.Равдандорж ОБЕГ-Аврах спорт хороо 181 км I байр
Б.Буджаргал Өмнөговь аймаг 167 км II байр
Д.Ариунжаргал ОБЕГ-Аврах спорт хороо 166 км III байр
50-аас дээш насны ангилалд:
Б.Оюунбаатар Орхон-Уул аймаг |УБЭҮ| 161 км I байр
Б.Вандан – Очир Булган аймаг 123 км II байр
Н.Энхтөр ОБЕГ- Аврах спорт хороо 120 км III байр
24 цагийн гүйлтийн эмэгтэй
35-49 насны ангилалд:
Ц.Алтансувд ШЧМБ 139 км I байр
Т.Бадамгарав БЗД 98 км II байр
Д.Гантуяа ШЧМБ 73 км III байр
50-аас дээш насны ангилалд:
З.Нина Булган аймаг 145 км I байр
О.Уранчимэг ОБЕГ-Аврагч спорт хороо 133 км II байр
Б.Отгонбаяр ШЧМБ 112 км III байр
Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/MongolianUltraMarathon хуудаснаас авна уу.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо