Монгол улсын рекорд /50км – 3:08:15 цаг/ шинэчлэгдлээ

Монгол улсын хэт холын 50км гүйлтийн РЕКОРД амжилт шинэчлэгдлээ.

2019 оны 3 сарын 31-нд Хятад улсад “Лишүй супер марафон” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Лишүй супер марафонд нийт 13500 хүн оролцсоноос 50км зайд 2200, 21км зайд 5300, бусад зайд 6000 тамирчин оролцжээ. Эхний байруудад Хятад, Кенийн тамирчид орлоо.

Тус тэмцээнд Холбооны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 017-р ангийн Авто тээврийн жолооч, ахлагч Соёл-Эрдэнийн Батцэнгэл 50км зайд оролцож 3:08:15 цагийн амжилтаар 6-р байранд орлоо.

Монгол улсын 50км /эрэгтэй/ рекорд Б.Доржпаламын 03:13:14 амжилтыг шинэчлэн тогтоосон С.Батцэнгэлдээ баяр хүргэе.

Дэлгэрэнгүйг: http://www.lsmarathon.org/

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2019/04/201903312051041390.jpg);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}