Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц-д Цом, өргөмжлөл гардууллаа.

2010 оноос хойш жил бүр хамтран ажиллаж байгаа Багахангай дүүрэг нь Холбооны “2018 оны шилдэг дэмжигч байгууллага”-аар шалгарсан тул  ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц-д Цом, өргөмжлөлийг нь гардуулж өглөө.

Энэ жил Багахангай дүүргийн 30 жилийн ой тохиож байгааг холбогдуулан “Багахангай марафон” Өсвөр үе, Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 5 сарын 31-нд болно.

Холбооны ЕНБД С.Өнөрбаяр, Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц нар хэт холын марафон гүйлтийн хөгжил, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийн талаар санал солилцлоо.

 

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2020/01/Untitled-1.png);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}