12, 24 цагийн гүйлтийн улсын рекорд амжилт шинэчлэгдлээ

Тэмцээний 24 цагийн гүйлтийн /эрэгтэй 35-49 нас/ ангилалд ОУХМ Д.Амгаланжаргал Монгол улсын рекорд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг 2017 онд Хятадад болсон А зэрэглэлийн тэмцээнд П.Отгонбаатар 223.4 км гүйж эзэмшиж байсан юм. Мөн 12 цагийн гүйлтийн /эмэгтэй 20-34 нас/ ангилалд спортын мастер Б.Сарангуа 123.5 км гүйж, улсын рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг 2018 онд Тайваны Азийн АШТ-д Г.Уугантуяа 118.175 км гүйж тогтоож байлаа. 6 цагийн гүйлтийн /эрэгтэй/ ангилалд СМ Б.Очироо 69.8 км-ээр улсын рекордыг шинэчилэн тогтоолоо. Байгууллагын дүнгээр Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны баг тэргүүн байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид дэд байр, “I run клуб”–ын тамирчид удаах байрт шалгарлаа

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2020/01/Untitled-1.png);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}