Шри Чинмойн нэрэмжит 6/12/24 цагийн марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 10-11-нд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд  Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн нийслэл Улаанбаатар хот болон улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.Тэмцээнийг Нийслэлийн спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шри Чинмойн марафоны баг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 15 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 6, 12, 24 цагийн гүйлтийн төрлөөр 20-34, 35-49, 50-иас дээш насны ангилалд Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг, нийслэл Улаанбаатараас нийт 92 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин оролцов. Мөн АНУ-ын Техас мужийн Петр Беннит, Иен Нгүйн гэсэн холын зайн гүйлтийн туршлагатай хоёр тамирчин оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм.  Энэ нь тэдний 134 дэх хэт холын зайн гүйлтийн уралдаан болжээ. Тамирчид нас насны ангилалд 6, 12, 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан нь ялагч болсон. Тэмцээний зам нь 1000 метрийн тойргоор явагдаж, шүүгч, эмч, массаж үйлчилгээ зэрэг 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг 24 цагийн турш ажилласан байна.          АНУ-н Техас мужаас 2 тамирчин зорин ирж 24 цагийн гүйлтэнд оролцож байгаа нь энэ тэмцээний онцлох зүйл юм.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2020/01/Untitled-1.png);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}