Улаанбаатар марафоны уралдааны замыг олон улсын стандарт түвшинд хүргэх, баталгаажуулах зорилгоор IAAF-Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /AIMS-Олон улсын марафон гүйлтийн холбооны .итгэмжлэгдсэн төлөөлөгч ,2008 оны Бээжинг-н Олимп-н марафон гүйлтийн тэмцээний зам хэмжигч Хятад улсын иргэн Zhang Dong Feng , Athletics Club-ийн захирал Shan Lin нар НСХороо,Холбооны урилгаар 2 хоног Монголд улсад ажиллахаар ирлээ.Улаанбаатар марафон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн,баталгаажсан стандарт замтай болсоноор гадаад оролцогч,тамирчдын тоо эрс нэмэгдэх болно
