Тэмцээний 24 цагийн гүйлтийн /эрэгтэй 35-49 нас/ ангилалд ОУХМ Д.Амгаланжаргал Монгол улсын рекорд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг 2017 онд Хятадад болсон А зэрэглэлийн тэмцээнд П.Отгонбаатар 223.4 км гүйж эзэмшиж байсан юм. Мөн 12 цагийн гүйлтийн /эмэгтэй 20-34 нас/ ангилалд спортын мастер Б.Сарангуа 123.5 км гүйж, улсын рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг 2018 онд Тайваны Азийн АШТ-д Г.Уугантуяа 118.175 км гүйж тогтоож байлаа. 6 цагийн гүйлтийн /эрэгтэй/ ангилалд СМ Б.Очироо 69.8 км-ээр улсын рекордыг шинэчилэн тогтоолоо. Байгууллагын дүнгээр Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны баг тэргүүн байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид дэд байр, “I run клуб”–ын тамирчид удаах байрт шалгарлаа