Монгол говь – 225КМ олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Монгол говь- 225км хэт холын олон улсын марафон гүйлтийн тэмцээн нь 60 км, 50 км, 50 км, 65 км гэсэн зай төрлөөр 2019.07.01- 07.04 хооронд 4 өдрийн турш үргэлжилж амжилттай болж өндөрлөлөө. Тус гүйлт нь Монгол орныхоо онгон байгалийг дэлхийд сурталчлан таниулж , хэт холын марафон гүйлтийн спорт болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 7 орны 45 тамирчид оролцож, эрэгтэйчүүдийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Д.Амгаланжаргал нийт 225 км-г 19 цаг : 54мин :18 секунд , эмэгтэйчүүдээс Итали улсын тамирчин Lorena Brusamento 26 цаг : 02 мин : 53 секундэд тус тус гүйж тэргүүн байрын эзэд тодорлоо. Хамтран ажилласан Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Нэргүйбаатар болон бүх шүүгч нартаа талархлаа илэрхийлье.

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2020/01/Untitled-1.png);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}