ННБТСХороо, МҮОХороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МУБИС-ын УБТС-ийн хөнгөн атлетикийн тэнхимийн багш нартай хамтран Марафон гүйлтийн спортыг эх орондоо хөгжүүлэх, уралдаан тэмцээний тоог нэмэгдүүлэх, улсын зэрэг цолтой мэргэжлийн шүүгч бэлтгэх зорилогоор
“Марафоны шүүгчдийг бэлтгэх сургалт, семинар” 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Марафон гүйлтийн онцлог, Шүүгчдийн хариуцлага, Мэргэжлийн ур чадвар, Шүүгчдийн алдаа, оноо, “Улаанбаатар марафон”-2017 шүүгчдийн томилгоо зэрэг сэдвүүдээр явагдлаа. Холбооны Удирдах Зөвлөийн Гишүүд:
– ННБТХХэлтэсийн дарга, ОУХМ А.Болдмаа,
– Хөнгөн атлетикийн ОУХМ Б.Энхбаатар,
– МУБИС-ийн УБТС-ийн хөнгөн атлетикийн тэнхимийн эрхлэгч, Доктор Г.Батцэцэг,
– МУБИС-ийн УБТС-ийн хөнгөн атлетикийн тэнхимийн эрхлэгч, Доктор Д.Баярлах,
– Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр нар удирдан зохион байгууллаа.
Семинарт МХХМГХ-10, ҮБТДС-17, Мон-Алтиус-27, Аварга дээд сургууль-25, Шри Чинмой-7, Дархан-1, Эрдэнэт-1, МХАХ-3 нийт 91 хүн оролцож Сертификатаа гардан авлаа. Идэвхи санаачлагатай оролцсон Мон-Алтиус ДС-ийн Багш Ө.Ариунболд, УБТДС-ийн багш Мөнх-Эрдэнэ, Аварга ДС-ийн багш Г.Энхтуяа болон нийт хүмүүсдээ Холбооны ерөнхийлөгчид, удирдах зөвлөл, гишүүд, тамирчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.