Тэмцээн – 1. Марафон:
18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн 21км095 м, 42км195м гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээн– 2. Сонирхогчдын гүйлт:
Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулна.
– 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
– 10000 м 18-аас дээшнас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
– 1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)
Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2017 оны 01 дугаар сарын 05-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл зохион байгуулна. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, байгууллагаараа хамрагдаж болно.
Монголд оршин суугаа гадаадын иргэд 20$
Олон улсаас оролцож байгаа мэргэжлийн тамирчид 50$