Холбооны жилийн эцсийн тайлангийн хурал 2019.12.17 өдөр МҮОХ-ны 407 тоотод болж өндөрлөлөө. Хурлыг МХХМГХ-ны Дэд ерөнхийлөгч А.Болдмаа удирдан явууллаа. Холбооны үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, үр дүнгийн тайлан, бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах, 2020 онд тохиох 10 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулах комиссыг баталж, цаашид хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй тайланг С.Өнөрбаяр /ЕНБДарга/, Санхүүгийн үйл ажиллагааны тайланг Б.Мягмарсүрэн /Нягтлан/ нар танилцууллаа. Шинээр цол зэрэг биелүүлсэн тамирчдад үнэмлэх, тэмдгийг гардууллав. Тус хурлаар Холбооны бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлтүүд орлоо. Үүнд:
1. Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасамбуу Архангай “Хангай резорт” ХХК-ны захирал, Б.Ууганбаяр “SS club” Захирал,
2. УЗГ-ээр Б.Мягмарсүрэн /Нягтлан/, Г.Нарантунгалаг /СЭЗИС-н ахлах багш/ нар шинээр бүрэлдэхүүнд нэмэгдэж,
3. УЗГ-ээс Д.Алтангэрэл /ОБЕГ хүрээлэнгийн захирал, хурандаа/, Г.Эрдэнэбаатар, Б.Балжинням, Зохион байгуулах комиссоос В.Батболд нар хасагдлаа.