Марафоны шүүгчдийн бэлтгэх сургалт, семинар 2017.05.10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа

ННБТСХороо, МҮОХороо,  Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МУБИС-ын УБТС-ийн хөнгөн атлетикийн тэнхимийн багш нартай хамтран Марафон гүйлтийн спортыг эх орондоо хөгжүүлэх, уралдаан тэмцээний тоог нэмэгдүүлэх, улсын зэрэг цолтой мэргэжлийн шүүгч бэлтгэх зорилогоор

“Марафоны шүүгчдийг бэлтгэх сургалт, семинар” 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Марафон гүйлтийн онцлог, Шүүгчдийн  хариуцлага, Мэргэжлийн ур чадвар, Шүүгчдийн алдаа, оноо, “Улаанбаатар марафон”-2017 шүүгчдийн томилгоо зэрэг сэдвүүдээр явагдлаа. Холбооны Удирдах Зөвлөийн Гишүүд:

–  ННБТХХэлтэсийн дарга, ОУХМ А.Болдмаа,

–  Хөнгөн атлетикийн ОУХМ Б.Энхбаатар,

–  МУБИС-ийн УБТС-ийн хөнгөн атлетикийн тэнхимийн эрхлэгч, Доктор Г.Батцэцэг,

–  МУБИС-ийн УБТС-ийн хөнгөн атлетикийн тэнхимийн  эрхлэгч, Доктор Д.Баярлах,

–  Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр нар удирдан зохион байгууллаа.

Семинарт МХХМГХ-10, ҮБТДС-17, Мон-Алтиус-27, Аварга дээд сургууль-25, Шри Чинмой-7, Дархан-1, Эрдэнэт-1, МХАХ-3  нийт 91 хүн оролцож Сертификатаа гардан авлаа. Идэвхи санаачлагатай оролцсон Мон-Алтиус ДС-ийн Багш Ө.Ариунболд, УБТДС-ийн багш Мөнх-Эрдэнэ, Аварга ДС-ийн багш Г.Энхтуяа болон нийт хүмүүсдээ Холбооны ерөнхийлөгчид, удирдах зөвлөл, гишүүд, тамирчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2020/01/Untitled-1.png);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}