Алт, мөнгөн медаль хүртлээ

2019 оны 3 сарын 9-10-нд БНСУ-ын Чежү хотод зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Чэжү Олон улсын ултра марафон гүйлтийн тэмцээнд 19 орны 600 гаруй тамирчин гараанаас гарлаа.  Монгол улсаас  4 тамирчин, 1 дасгалжуулагч амжилттай оролцлоо . Өдөртөө хүчтэй салхи, хүйтэн бороотой байсан ч 100км-ийн зайд уралдсан ОУХМ, Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч, Холбооны шигшээ багийн тамирчин С.Батцэнгэл 8:07.27 цагийн амжилтаар түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн ОУХМ, Холбооны мастеруудын шигшээ багийн тамирчин Л.Гандолгор 12:22:26 цагийн амжилтаар 2-р байранд орж, мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ, Д.Ариунжаргал 200км-т уралдсан ч бэртлийн улмаас замаа дуусгалгүй тэмцээнээ өндөрлөв. Мөн залуу тамирчин Спортын мастер  Н.Гэрэлт-Одын хувьд туршлага хуримтлуулсан ач холбогдолтой тэмцээн боллоо.

Ийнхүү  2014, 2015, 2018 онуудад Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина /ОУХМ/ нарын түрүүлж байсан түүхэн амжилтыг хадгаллаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://mumf.org.mn/wp-content/uploads/2019/03/53536594_2156054104704600_8795267971875340288_n-1.jpg);background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 550px;}